Гудамж цэвэрлэх 28 машинаа ашиглалтад оруулаагүй байж “НЭГ ТЭРБУМ“ төгрөгөөр дахин тендер зарлав Гудамж цэвэрлэх 28 машинаа ашиглалтад оруулаагүй байж “НЭГ ТЭРБУМ“ төгрөгөөр дахин тендер зарлав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гудамж цэвэрлэх 28 машинаа ашиглалтад оруулаагүй байж “НЭГ ТЭРБУМ“ төгрөгөөр дахин тендер зарлав

2023 оны 4 сарын 04

Arslan.mn

Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай машин техникээр хангахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч, өнгөрсөн онд 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгө буюу 3,5 тэрбум төгрөгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т хүлээлгэж өгсөн. 

Гэвч эдгээр машин өнөөдрийг хүртэл үйлчилгээндээ гараагүй байна. Учир нь эдгээр машины техник үзүүлэлтийн зөрүүтэй байдлаас шалтгаалж, албаныхан хүлээж аваагүй аж. 

Уг хэрэгтээ эдгээр машинууд өнгөрсөн өдрүүдэд орсон их цасыг цэвэрлэх, угаах үүрэгтэй байв. 

Уг цэвэрлэгээний машин нь зам угаах, агаар чийгшүүлэх болон бичил оврын, зам шүүрдэж, цэвэрлэх чадалтай. Өөрөөр хэлбэл 4-5 хүний ажил гүйцэтгэдэг. 

Гэтэл шинээр ирсэн 28 машинаа хав дарчихаад байгаа мөртлөө Хан-Уул дүүрэг зам цэвэрлэх НЭГ ТЭРБУМ төгрөгийн тендер зарлажээ. Нэг сарын өмнө зарласан тус тендерийн хугацаа өчигдөр дууссан байна. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645874
1 эможи

keyboard_arrow_up