“Хүн бүр байгаль хамгаалагч” зөвлөгөөнийг зохион байгуулж байна “Хүн бүр байгаль хамгаалагч” зөвлөгөөнийг зохион байгуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Хүн бүр байгаль хамгаалагч” зөвлөгөөнийг зохион байгуулж байна

2023 оны 4 сарын 11

Arslan.mn

Хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөлөөг иргэд болон олон нийтийн оролцоонд тулгуурлан дээшлүүлэх зорилгоор “Хүн бүр байгаль хамгаалагч” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр  зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнөөр Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, салбарын бодлого, зорилтын хэрэгжилтийг хангах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэж буй. Мөн Улаанбаатар хотын байгаль орчны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, эдгээрийг шийдвэрлэх арга замын талаар салбарын удирдлага, эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байгаа юм.

Arslan.mn

Зөвлөгөөнд Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба,  БОАЖЯ, ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НИТХ, НЗДТГ,  Улаанбаатар Хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох газар, агентлагууд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн нэгж, төрийн бус байгууллагуудын төлөөлөл биечлэн, мөн аймаг, орон нутгийн төлөөлөл онлайнаар оролцож буй.

Зөвлөгөөний үеэр Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Нямдаваа хэлэхдээ "Экологийн цагдаагийн алба 2023 оныг байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх ажлаа болгон зорьж ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд "хүн бүр байгаль хамгаалагч" гэсэн аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Аяныг улсын хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах зорилгоор тодорхой ойлголт мэдээ мэдээллийг өгөх зорилготой Хүн бүр байгаль хамгаалагч нэртэй зөвлөгөөнийг НИТХ, НБОГ, НГХУСАЗСЗ-тэй хамтраад Экологийн цагдаагийн албанаас зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр аяны зорилго зорилт, арга хэлбэр, хамрах хүрээ, хугацааны талаар тодорхой мэдээллүүдийг иргэд олон нийтэд хүргэх зорилготой. Зөвлөгөөнд зохион байгуулагч гурван байгууллагаас гадна БОАЖЯ, ХЗДХЯ, ГХУСАЗЗ, төрийн чиг үүргийн шүүх прокурор, дээр нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд мөн олон улсын төсөл хөтөлбөрийн нэгжүүд энэ зөвлөгөөнд урилгаар оролцож байна.

Байгаль хамгаална гэдэг нь төр, иргэн бүрийн үүрэг. Аянаар иргэдэд хүргэж тодорхой танин мэдэхүйн болон экологийн боловсролын ойлголтыг өгөх зорилготой дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15-ны хооронд нэг сарын хугацаатай зохион байгуулна. Зөвхөн нэг сарын хугацаанд аян явагдаад байгаль хамгаалах ажил дуусахгүй. Аяны хүрээнд хүн бүрд экологийн танин мэдэхүйн ойлголтыг өгнө. Хүн байгаль экологийн учир шалтгааныг зөв ойлгосноор хамгаалах ёстой юм байна гэсэн сэдлийг энэ аян өгөх зорилготой юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646041
1 эможи

keyboard_arrow_up