Б.Сэмжидмаа: Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд анхаарч ажиллах ШААРДЛАГАТАЙ БАЙНА Б.Сэмжидмаа: Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд анхаарч ажиллах ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Сэмжидмаа: Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд анхаарч ажиллах ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2023 оны 4 сарын 12

Arslan.mn

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр /2023.04.12/ хуралдлаа.

Салбар зөвлөлийн хурлын ирц 80 хувьтай бүрдсэн тул Баянгол дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа хуралдааныг эхлүүллээ.

Хуралдаанаар нэгдүгээрт: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэмэх, хоёрдугаарт: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.

 Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүх байгууллагын саналыг сонслоо.

Arslan.mn

 Хуралдааны үеэр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа “Салбар зөвлөл гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хувь хүний эрх зөрчигдөх асуудал, мөн иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмагаас гэмт хэрэгт өртөж байгаа асуудалд анхаарч ажиллах шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646095
0 эможи

keyboard_arrow_up