ҮЙЛ ЯВДАЛ: Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих зээлийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ ҮЙЛ ЯВДАЛ: Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих зээлийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих зээлийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ

2023 оны 4 сарын 18

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт: Монголбанканд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголбанк, Монголын банкны холбоо хамтран “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн ерөнхий нөхцөл, шаардлага” сэдэвт сургалт хэлэлцүүлэг болно.

10.00 цагт: ҮСХ, МҮХАҮТ хамтран “Монгол Улсын экспортлогч ААН-үүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнг танилцуулна.

10.00 цагт: УИХ-ын Байнгын хороод хуралдана.

10:00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Монгол Улс ирэх 7 дугаар сард НҮБ-ын Улс төрийн Дээд түвшний форумд тайлагнах "Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэл"-ийн төслийг танилцуулж, оролцогч талуудын санал зөвлөмжийг авах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 9411-1220.

11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: "Өв соёл эх эрдэнэ холбоо" ТББ-ын ээжүүдийн зөвлөлөөс үр хүүхдүүдээ цахим гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах хууль батлуулахыг шаардаж, УИХ, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлж байгаа талаар мэдээлнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646208
0 эможи

keyboard_arrow_up