Р.Дагва: Хотын түгжрэлийг бууруулахын тулд боловсролын чанарыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан
2023 оны 4 сарын 18
Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан болж байна.
Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва: Улаанбаатар хотын иргэд өглөө ажилдаа явахдаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг голчлон зорьдог байна. Их, дээд сургуулийнхан 100 хувь Бага тойрууг чиглэн явдаг бол төрийн үйлчилгээ авах иргэд бүгд Сүхбаатар дүүргийг зорьдог.
Улаанбаатар хотын дөрвөн өргөн чөлөөнд шинэ эгнээ нэмж, нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр түгжрэл буурч, нийтийн тээврийг хуваарийн дагуу зорчуулах боломжтой болно. Үүнийг хэрэгжүүлэхэд 16.4 тэрбум төгрөг шаардлагатай" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
646233
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: