ТОДРУУЛГА: Яармагийн явган хүний нүхэн гарцын засварын ажил дуусаагүй. Дотор засал, цахилгааны ажлууд хийгдэж байна ТОДРУУЛГА: Яармагийн явган хүний нүхэн гарцын засварын ажил дуусаагүй. Дотор засал, цахилгааны ажлууд хийгдэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ТОДРУУЛГА: Яармагийн явган хүний нүхэн гарцын засварын ажил дуусаагүй. Дотор засал, цахилгааны ажлууд хийгдэж байна

2023 оны 4 сарын 18

Arslan.mnНаадамчдын гудамж дахь Яармагийн явган хүний нүхэн гарцын засварын ажилтай холбоотой цахим орчинд нийтлэгдсэн зураг олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл бид энэ талаар  газар дээрээс нь мэдээллийг тодруулсан юм.

Нүхэн гарцын барилгын ажил 2022 оны 8 сараас 12 сарын хооронд хийгдсэн бөгөөд нүхэн гарцын дулааны улиралд гүйцэтгэх ажил дуусаагүй төлөвлөгөөний дагуу дотор засал, дотор цахилгааны ажлууд хийгдэж байгаа аж.

Arslan.mn

Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодруулахад "2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр явган хүний нүхэн гарцын урд талд байрлах нийтийн бохир усны шугамын худаг хальж их хэмжээний бохир ус Наадамчдын гудамжруу урсан гарч авто замын зорчих хэсгийг эвдсэн. Үүнээс шалтгаалан нүхэн гарц орчмын явган хүний зам, авто замын зорчих хэсэгт суулт өгсөн. Улмаар авто замын даланг эвдэж нэвчсэн ус нүхэн гарцын хананаас шүүрэл өгч эхэлсэн. Иймд гүйцэтгэгч байгууллагын зүгээс нүхэн гарцын угсармал бүтээцүүдийн заадсыг гаргаж, ус тусгаарлалт, заадас засварын ажлуудыг гүйцэтгэж байна." гэсэн мэдээллийг өглөө.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646250
0 эможи

keyboard_arrow_up