ҮЙЛ ЯВДАЛ: УЕПГ-аас оны эхний улиралд хүний эрх,нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна ҮЙЛ ЯВДАЛ: УЕПГ-аас оны эхний улиралд хүний эрх,нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: УЕПГ-аас оны эхний улиралд хүний эрх,нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна

2023 оны 4 сарын 19

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ӨВ: ГАР БИЧМЭЛ БА АРХИВЫН БАРИМТЫН ЦУГЛУУЛГА” сэдэвт 6 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09:00-17:00 цагт: НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна. Иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвүүдээс иргэний болон захиргааны, эрүүгийн болон гэр бүл, гэрээний эрх зүйгээр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Иргэдэд үйлчлэх утас: 7505-0801, 7505-0802, 7505-0803, 7505-0804.

10.00 цагт: АТГ-д: Түлэнхийн эмнэлгийн С блокны газар дээр хууль бусаар барьсан 12 давхар орон сууцыг битүүмжилж, борлуулалтыг зогсоох, Геронтлогийн төв эмнэлгийн барилгыг царцаасан "Арево энтернэйшнил"-д орсон 21.5 тэрбум төгрөгийн санхүүжилт, гүйцэтгэлийг шалгуулахаар гомдол гарган хандана.

11.00 цагт: УЕПГ-ын дэргэдэх Сургалт-судалгааны хүрээлэнд: Прокурорын байгууллагаас оны эхний улиралд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна. Мөн Нийслэлийн прокурорын газраас хянасан зарим хэргийн шийдвэр, явцын талаар мэдээлнэ. Утас: 9290-0007.

11.00 цагт: ШУА-д: Эрдэмтдийн үг цуврал лекцээр “Шинэ эдийн засаг” сэдвээр доктор, академич Б.Батхишиг илтгэл тавина.

12.00 цагт: Захиргааны хэргийн шүүхэд: Хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээгүйжүүлэлтийн эмч О.Энхмаа нь хууль зөрчиж барьсан 16 давхар орон сууцыг зогсоож, Улсын комиссыг түтгэлзүүлсэн талаар мэдээлнэ. Утас: 8882-4051, 9974-8016.

16.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Япон сан болон Японы ЭСЯ-наас зохион байгуулж буй "Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн”-гийн нээлт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646254
0 эможи

keyboard_arrow_up