Туул голын голдирлыг шороогоор түрж, далан үүсгэсэн “Хан талст” ХХК-г 3 сая төгрөгөөр торгов Туул голын голдирлыг шороогоор түрж, далан үүсгэсэн “Хан талст” ХХК-г 3 сая төгрөгөөр торгов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Туул голын голдирлыг шороогоор түрж, далан үүсгэсэн “Хан талст” ХХК-г 3 сая төгрөгөөр торгов

2023 оны 4 сарын 20

Arslan.mn

Туул голын голдиролд зөвшөөрөлгүй шороо түрж далан үүсгэсэн гэх мэдээллийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Салбарын хяналтын газарт дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Туул голын сав газрын захиргаанаас иргэний цахим хуудас дахь “Голын голдирол өөрчилж байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийлгэх хүсэлтийг ирүүлжээ.

Уг мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор наран шарлагын зориулалтаар төсөл хэрэгжүүлэгч нэр бүхий компани Туул голын голдиролд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй шороо түрж, далан үүсгэсэн зөрчил илэрсэн байна.

Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, тус компанийг 3,000,000 төгрөгөөр торгон зөрчлийг арилгатал үйл ажиллагааг нь түр зогсоожээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646308
0 эможи

irgen
2023-04-20 11:50
tegeel boloo yu
keyboard_arrow_up