Нийслэл, орон нутгийн 400 гаруй хэсгийн байцаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах ЗӨВЛӨГӨӨН болж байна Нийслэл, орон нутгийн 400 гаруй хэсгийн байцаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах ЗӨВЛӨГӨӨН болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэл, орон нутгийн 400 гаруй хэсгийн байцаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах ЗӨВЛӨГӨӨН болж байна

2023 оны 4 сарын 21

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас хэсгийн байцаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, нийгмийн баталгааг нь дээшлүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлээр өнөөдөр /2023.04.21/ “ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2023” зөвлөгөөнийг Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулж байна.  

Зөвлөгөөнд Нийслэлийн 9 дүүргийн 17 цагдаагийн газар хэлтсийн 280 хэсгийн байцаагч нар оролцохоос гадна цахимаар 21 аймгийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 121 хэсгийн байцаагч хамрагдаж байгаагаар онцлогтой болж байна. 

Зөвлөгөөний үеэр ажил мэргэжлээрээ хамт олноо манлайлан хошуучлан ажилласан 32 хэсгийн байцаагчийг Цагдаагийн ерөнхий газар болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. Мөн НЗДТГ-аас зарим хэсгийн байцаагч нарт түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох хөтөлбөрт хамруулахаар 2 өрөө байрны батламжийг гардуулан өглөө.

Arslan.mn

Зөвлөгөөний нээж Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат хэлсэн үгэндээ “Төр, засгйин зүгээс Цагдаагийн байгууллагын хэсгийн байцаагчийн орон  тоо,  ажиллах нөхцөл, эрх зүйн баталгаа, үйл ажиллагааг үе шаттайгаар бэхжүүлэх,  Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх чиглэлээр томоохон дэмжлэгийг үзүүлж ирсэн. Тухайлбал,

Нийслэлийн хүн ам, хороодын тоо 1992 онд өссөнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг, захиргааны нэгжээс бүтэц, зохион байгууллатын өөрчлөлт хийж, хэсгийн байцаагчдын орон тоог 119 болгон нэмэгдүүлж, МУ-ын Засгийн газраас 2011 онд “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 153 дугаар тогтоол баталж, 2015 онд 152 хороонд 153, 2020 онд 173 хороонд 174, 2021 онд 204 хороонд 349 хэсгийн байцаагчийг ажиллуулахаар шийдвэрлсэн.

Түүнчлэн ЗГ, НИТХ, Засаг даргаас хэсгийн байцаагчийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор 3.5 тэрбум төгрөгийн техник хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан.” Гэдгийг онцлов.

Arslan.mn

НЦУГ-ын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд “ 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтууруулалтай тэмцэх тухай хууль мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль нь иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтууруултаас татгалзуулах, архины хэрэглээг зөв зүйтэй болгох чухал ач холбогдолтой. Үүнийг хэрэгжилтийг хангах гол хүмүүс нь хэсгийг байцаагч нар байдаг. Хэсгийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолтын 70 гаруй хувь нь урьдчилан сэргийлэх чиг үүрэг байдаг. Цагдаагийн байгууллага нь 110 гаруй хуулийг хэрэгжүүлэх сахиулах чиг үүрэгтэй байдаг бол үүнээс 80 хуулийг тогтоомжийг хэсгийн байцаагч хэрэгжилтийг хангуулахаар ажилладаг онцлогтой юм. 

Нийслэл Улаанбаатар хот 204 хороотой. Хороод тус бүрд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 300 гаруй цагдаагийн алба хаагчид ажилладаг. Ажиллаж буй боловсон хүчний 62.4 хувь нь өөр мэргэжил эзэмшсэн алба хаагчид байдаг байна. Тодруулбал: Өөр их дээд сургуульд суралцаж мэргэжил эзэмшээд түүний дараа цагдаагийн сургуульд мэргэжил эзэмшсэн. Тиймээс эдгээр хэсгийн байцаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, нийгмийн баталгааг нь дээшлүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлээр зөвлөгөөн зохион байгуулж байгааг нь чухал ач холбогдолтой” гэв.

Arslan.mn

НЦУГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн: Хэсгийн байцаагч нарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна. Нэг хэсгийн байцаагч гэхэд нэг өдөр 2-3 өргөдөл, гомдол, мэдээлэл, сард 30 гаруй гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэдэг. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зэрэг маш олон чиг үүрэгтэй учраас энэ ажлуудыг хэрэгжүүлэхэд Цагдаагийн байгууллагын бүх хэлтэс, албатай уялдаатай ажиллаж, анхан шатны мэдээ, мэдээллээр ханган учраас чадавхжуулах, цаг үеийн мэдээ, мэдээлэл хангах чухал юм.

Arslan.mn

ЦЕГ-ын Хэв журам хагмаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ:   Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн  А/23 дугаар тушаалаар “Хэсгийн байцаагчийн ажлын заавар”-ыг шинэчлэн батлуулсан. Шинэчлэн батлагдсан ажлын заавар нь тэдний гүйцэтгэх чиг үүргийг тодорхой болгох зорилгоор нийгэм, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж, шинэчлэн боловсруулсан бөгөөд зааварт нийтлэг үндэслэл, удирдлага, зохион байгуулалт, хэсгийн байцаагчийн ажиллах чиг үүрэг, Сум, баг, хорооны Засаг даргатай хамтран хэрхэн ажиллах,  хөтлөгдвөл зохих бүртгэл, судалгаа, ажил, амралтын цаг, төлөвлөлт, ажлыг шалган зааварчлах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, ажлыг хүлээлцүүлэх зэрэг 9 зүйл, 37 хэсэгтэй хэсгийн байцаагчийн гүйцэтгэх чиг үүргийг нь тодорхой болгож өгсөнөөрөө өмнөх “Хэсгийн байцаагчийн ажлын заавар”-аас онцлог болсон.

Мөн хэсгийн байцаагчийн ажиллах орчин нөхцөл, шаардлагатай техник, тээврийн хэрэгслээр хангах ажилд сум, баг, хорооны Засаг дарга дэмжлэг үзүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн заалтуудыг нэмж тусгасан.

Цаашид хэсгийн байцаагч нарын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэдний үүрэг гүйцэтгэх үед тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646375
1 эможи

DR VENKATA
2023-04-22 09:19
Бөөрийг минь 400,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баяртай байсан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM whatsapp: 19083082601 Би Украины Ачара гэдэг нь маш их адислагдсан бөгөөд баяртай байна Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
НЦУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up