Согтуурсан үедээ санаатайгаар хүний амь нас хохироогоод хэргийн газраас ЗУГТЖЭЭ
2023 оны 4 сарын 24
Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03 цаг 46 минутад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд “Санаатайгаар хүн дайраад зугатсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 30 настай, эрэгтэй “Г” гэгч нь согтуурсан үедээ 29 настай, эрэгтэй “З” гэгчийг Hyundai маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрч амь насыг нь хохироож зугатсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646397
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: