ҮЙЛ ЯВДАЛ: “Эрүүл Монгол хүн” үндэсний чуулган болно ҮЙЛ ЯВДАЛ: “Эрүүл Монгол хүн” үндэсний чуулган болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Эрүүл Монгол хүн” үндэсний чуулган болно

2023 оны 4 сарын 28

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болох үйл яявдлын тойм:

09.30 цагт: ШУА-д: Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан “Бүтээлч хандлага, инновацыг эрчимжүүлцгээе”  сургалт хэлэлцүүлэг болно. Энэ үеэр оюуны өмчийн шинжээч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, оюуны өмчийн үнэлгээчид болон мэргэшсэн сургагч багш нараас зөвлөгөө авах боломжтой. Утас: 9971-7977.

10.00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны чуулган болно.

11.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: “Нийгмийн амьдралд боловсролын байгууллагуудын оролцоо” сэдвээр Монголын ахмад багш нарын холбооноос мэдээлэл хийнэ.

11.00-15.00 цагт: Соёлын өвийн Үндэсний төвд: Соёл, урлагийн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЭХ ХЭЛ, АМАН УЛАМЖЛАЛ БА ТҮҮНИЙ ИЛЭРХИЙЛЛИЙН АЙ: НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУРШЛАГА, ГАРЦ ШИЙДЭЛ” хэлэлцүүлэг зохион байгуулна.

12.00 цагт: “Мишээл Экспо”-д: “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Барилгын материал, техник технологи” хэсгийн үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 9100-0200.

13.00-14.00 цагт: Хил хамгаалах ерөнхий газар Монгол Улсын боловсролын их сургуультай хамтран "Эх түүх-Дархан хил" түүхийн улсын 25 дугаар олимпиадыг зохион байгуулсан талаар мэдээлнэ. Утас:9008-8881.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646577
0 эможи

keyboard_arrow_up