ҮЙЛ ЯВДАЛ: Иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно” өдөрлөг зохион байгуулна ҮЙЛ ЯВДАЛ: Иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно” өдөрлөг зохион байгуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно” өдөрлөг зохион байгуулна

2023 оны 5 сарын 01

Arslan.mn

Тавдугаар сарын 1-ний өдөр болох үйл явдлын тойм:

-Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар БНХАУ-д айлчилна.

10.00 цагт: “Галлериа Улаанбаатар”-т: “Дижитал нүүдэл-2023” контент бүтээгчдийн форум болно.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно” өдөрлөг зохион байгуулна. Утас: 7505-0801, 7505-0802.

11.00-13.00 цагт: МҮЭ-ийн Холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан тайван жагсаал, цуглааныг зохион байгуулна. Утас: 9511-5380, 9914-9240.

11.40 цагт: Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд: Олон угсаатны өлгий нутаг Ховд хотод зохион байгуулах Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний талаар мэдээлнэ.

11.00 цагт: “Мишээл Экспо”-д: “BARILGA EXPO-2023” олон улсын үзэсгэлэн, яармаг “International Fair”-аар  үргэлжилнэ. Утас:9100-0200.

 “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:

11:30 цагт: Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэрийнхэн 3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг УИХ-аас шаардаж мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Нийслэлийн замын түгжрэлтэй холбоотойгоор иргэн Н.Тэмүүжин 10 гол замын төлөвлөлтийн талаар 8-9 жил хийсэн  судалгааг танилцуулна.

12.00 цагт: Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд: Үнийн өсөлт болон хүний эрхийг ноцтой зөрчиж буй асуудал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг олгох талаар иргэдийн төлөөлөл Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.

12:30 цагт: Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар УАБЗ-д болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хууль зөрчсөн уул уурхайн компаниудын талаар өргөдөл гомдол хүргүүлж буй талаар экологич Д.Туяа мэдээлнэ.

-“Блью Мон” төвийн Арт галерейд: Гэрэл зурагч Ган-Өлзийн “Монголд зочилно уу” үзэсгэлэн нээгдэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646627
0 эможи

keyboard_arrow_up