Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эхээр нь төлүүлэх тогтолцоонд есдүгээр сарын 1-нээс шилжих нь зүйтэй Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эхээр нь төлүүлэх тогтолцоонд есдүгээр сарын 1-нээс шилжих нь зүйтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эхээр нь төлүүлэх тогтолцоонд есдүгээр сарын 1-нээс шилжих нь зүйтэй

2023 оны 5 сарын 01

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит чуулганд Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын хүртээмж, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан " 2022 оноос эхлэн сургууль, цэцэрлэг гүйцэтгэлд суурилсан чанарын үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээг жил бүр хийнэ. Үнэлгээг хийхдээ манай улсын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш нарын заах ур чадвар чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг нэн түрүүнд судалсан.

Сургууль, цэцэрлэгийн хоолыг хариуцдаг төрийн өмчит дөрвөн компани бий. Үүнийг эргэж харахгүй бол болохгүй байна. Өөрийн гал тогоотой сургууль ховор бөгөөд хүүхэд авах ёстой калорынхоо 40 хүрэхгүй хувийг л авч байна.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхтэй нь хуваалцдаг байсан тогтолцоо саяхныг хүртэл байсан. Иймд ирэх есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхээр нь төлүүлэх тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж байгаа" хэмээв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646653
0 эможи

keyboard_arrow_up