Ж.Сүхбаатар: Түгжрэлийн суурь шалтгаан нь АВЛИГА Ж.Сүхбаатар: Түгжрэлийн суурь шалтгаан нь АВЛИГА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Сүхбаатар: Түгжрэлийн суурь шалтгаан нь АВЛИГА

2023 оны 5 сарын 02

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар оролцож, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хийж буй ажлуудаа танилцуулав.

Тэрбээр “Засгийн газраас түгжрэлийн асуудалд бодлогын дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. 2022 оноос нийт 837 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Төлөвлөсөн арга хэмжээний 97 хувь буюу 808.9 тэрбумын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан” гэв. 

Улаанбаатар хотын авто замын сүлжээний тухайд сүүлийн 10 жилийн хугацаанд 19 хувиар нэмэгджээ. Тодруулбал, 954 км урттай зам 2023 оны байдлаар 1213 км болсон бол тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 661 мянга болж 2.5 дахин нэмэгдсэн байна. 

Авто машин, хүний суурьшил, барилгажилт цаашид ч өсөн нэмэгдэнэ. Энэ бүхний урхаг нь түгжрэл. Дэлхийн хотуудын түгжрэл хөгжил дэвшил, хүн амын өсөлтөөс шалтгаалж байгаа бол Улаанбаатарын түгжрэлийн суурь шалтгаан нь авлига гэв. 

Манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт ордог. Гэтэл Монгол Улсын газар нутгийн 0.3 хувьд байршдаг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдарч байна. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 70.4 хувь нь төвлөрч байна. 

Монгол Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол 15 аймаг төсвөөс дэмжлэг авдаг. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшигчдын амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэр тогтоолоо гаргаж, бэлтгэл зохион байгуулалтаа хангаад байна.

“Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх”,  “Хот, хөдөөгийн сэргэлтийн тухай авах зарим арга хэмжээний тухай” гэсэн хоёр томоохон тогтоолыг Засгийн газар гаргалаа. Дээрх тогтоолуудад тусгасан Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон аймаг сум, алслагдсан дүүрэгт /Багануур, Багахангай/ анх удаа орон сууц худалдан авах иргэдэд арилжааны банкнаас олгох ипотекийн 3 хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна” гэсэн юм. 

Харин Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан санхүүжүүлэх зэрэг мэдээллийг өглөө.

“Хот хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хөдөөд шинээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх бол дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөх боломжийг Засгийн газар хэрэгжүүлэхээр бэлтгэж байгааг онцоллоо.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646705
1 эможи

Зочин
2023-05-02 21:38
Күээ мөн их боджээ зүгээр хөдөөнийхнийг гаргах ажил зохион байгуулаачээ намар,өвөл,хаврын 3 улиралд 70- 80 мянган хүн хотод орж ирж суурьшиж байна тэдний дор хаяж 40-50 мянгань машинтай байгаа юм чинь түгжрэхгүй яа юмбэ зүгээр ч үгүй бүгд хаотуур хийж өлөржин хольхиж байгаа гээд боддоо СҮХБААТАРАА ЗҮГЭЭР Л ХӨДӨӨНИЙХНИЙГ ГАРГА ДУРААРАА НИЙСЛЭЛ РҮҮ ОРОХЫГ ХОРИГЛОХОД Л БҮХ ЗҮЙЛ ЦЭГЦЭРНЭ. ТҮГЖРЭЛ ,УТАА 2 ШУУД НҮДЭН ДЭЭР ЦЭГЦЭРНЭ ШҮҮ
keyboard_arrow_up