ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн дөрвөн өдөр түр хаагдах замууд
2023 оны 5 сарын 04
Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Монголд албан ёсны айлчлал хийнэ.
Уг айлчлалын үеэр зарим замын хөдөлгөөнийг түр хаахаар болсныг ТЦА мэдээллээ.
Тодруулбал,өнөөдрөөс эхлэн
- Наадамчдын гудамж,
- Чингисийн өргөн чөлөө,
- Энхтайваны өргөн чөлөө,
- Их Монголын гудамж,
- Жанчин Д.Сүхбаатарын талбай,
- Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлах юм байна.
Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөндөө оролцохыг зөвлөлөө
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646771
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: