ҮЙЛ ЯВДАЛ: Гутал үйлдвэрлэгчдийн үндэсний зөвлөгөөн болно ҮЙЛ ЯВДАЛ: Гутал үйлдвэрлэгчдийн үндэсний зөвлөгөөн болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Гутал үйлдвэрлэгчдийн үндэсний зөвлөгөөн болно

2023 оны 5 сарын 17

Arslan.mn

Тавдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: СЭЗИС-д: Бизнесийн хөгжлийн талаарх “Асуудал ба гарц” форум болно.

09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: ХХААХҮЯ, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Дотоодын зах зээлээ хамгаалах, импортыг орлох 3 сая гутал үйлдвэрлэх боломжийн талаар хэлэлцэнэ.

09.00-11.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсэг, Байнгын хороод хуралдана.

10.00 цагт: АН-ын (С.Зориг агсны хөшөө) байранд: Тус намын дэргэдэх Ардчилсан Оюутны холбооны бүтцийг нийгэмд нээлттэй, ил тодоор зарлаж, ээлжит удирдлагын бүтцийг сонгох талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9922-1368.

-Засгийн газар хуралдана. 

11.00 цагт: ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний 4 сарын статистик мэдээллийг танилцуулна. Мөн Монгол Улсын ДНБ, ажиллах хүч, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
647108
1 эможи

keyboard_arrow_up