Зайсангийн “ШИНЭ ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙН“ өргөтгөлийн ажил 80 гаруй хувьтай байна Зайсангийн “ШИНЭ ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙН“ өргөтгөлийн ажил 80 гаруй хувьтай байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Зайсангийн “ШИНЭ ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙН“ өргөтгөлийн ажил 80 гаруй хувьтай байна

2023 оны 5 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга О.Сумъяабазар өнөөдөр Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. 

Энэ үеэр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг танилцуулсан бөгөөд тэрээр “Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл нь 2*225 метр урттай бөгөөд өнөөдрийн байдлаар шинэ гүүрийн барилгын ажлын явц 80 гаруй хувьтай байна. 2022 оны 09 дүгээр сард гүүрийн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар хуучин гүүрийн баруун талд баригдаж буй шинэ гүүрийн 2-11 дүгээр засварын тулгуурын ажил, завсарын тулгуурын шон суурийн ажил бүрэн дууссан. Мөн захын тулгуур байрлуулах ажил эхэлсэн бөгөөд хуучин гүүрийн инженерийн шугам, сүлжээг шилжүүлэх ажлын тодотгосон зураг төслийн ажил хийгдэж дуусаад байна. Гүүрийн ажлыг “ЗМЗ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх найман сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.” хэмээлээ. 

Arslan.mn
Нийслэлийн Засаг дарга О.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор Хан-Уул дүүрэгт хоёр том гүүрний бүтээн байгуулалтыг эхлүүлээд явж байна. Өнгөрсөн оноос эхлүүлсэн тус хоёр замын барилгын ажлыг дотоодын компаниуд хийж гүйцэтгэж байгаа бөгөөд шуурхай ажиллаж байгааг дурдах хэрэгтэй.

Наймдугаар сарын нэгэнд Зайсангийн төмөр бетон гүүрийн зорчих хэсгийг нээх бол хуучин гүүрийн суурийг хүчитгэж, ирэх 12 сард ашиглалтад оруулна.

Дотоодын компаниуд зам, гүүрийн байгууламжийг чанартай, хурдтай хийж сурсан байна. Бидний зүгээс төсөв, санхүүг яаралтай шийдвэрлэх тал дээр нь анхаарч ажиллана.” гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын нийт өртөг нь 26,2 тэрбум төгрөг бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар замын барилгын ажлыг “ЗМЗ” ХХК гүйцэтгэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647364
2 эможи

keyboard_arrow_up