Сүхбаатарын талбайд ясны сийрэгжилт, хөхний хорт хавдрын оношилгоо хийж байна
2023 оны 6 сарын 03
"Улаанбаатар марафон - 2023"-ийн хүрээнд автомашингүй өдрийг зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд Сүхбаатарын талбайд эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн зөвлөгөө өгч буй. Мөн спортын клубүүдэд 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, энэ чиглэлийн компаниудын төлөөлөлтэй танилцах боломжтой байна.
Энэ дундаас "Дөрөвдүгээр эмнэлэг", "Гялс" төв, “Монгол эм импэкс нэгтгэл”, "Денк фарм" эмнэлгийн анхан шатны үйлчилгээ, оношилгоо, ясны сийрэгжилтийг тодорхойлох үйлчилгээ үзүүлж буй.
Мөн “Ахиллас Монгол” ТББ-аас хөхний хорт хавдар, умайн хорт хавдрын оношилгоо хийж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
647760
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: