ҮЙЛ ЯВДАЛ: “Алтай” хотхоны оршин суугчид жагсана
2023 оны 6 сарын 12
Ньюс агентлаг 2023 оны зургадугаар сарын 12-ны өдөр болох үйл явдлыг онцолж байна.
08.30 ЦАГТ:
- “Блью Скай” зочид буудалд ХНХЯ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтран “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулна.
- “Туушин зочид буудалд Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс БНСУ-ын Хөгжлийн стратегийн хүрээлэнтэй хамтран “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Дэвших зам” сэдэвт форумыг зохион байгуулна. Утас: 9901-9993, 9955-9501.
09.00 ЦАГТ:
- Удидлагын академийн байранд “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” Үндэсний семинар үргэлжилнэ.
11.00 ЦАГТ:
- “Алтай” хотхоны оршин суугчид хүүхдийн сургууль барих газрыг чөлөөлөхийг шаардаж жагсаал зохион байгуулна.
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг нар Монголд зургадугаар сарын 12, 13-нд зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтын талаар мэдээлнэ.
11.30 ЦАГТ:
- НЗДТГ-ын үүдэнд "Цагаан хаалга" цогцолбор хотхоны захиалагчид хэвлэлийн хурал зарлажээ
15.00 ЦАГТ:
- УИХ-ын Байгаль орчин, хүнс, ХАА-н байнгын хорооны гишүүд Монголын Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаатай танилцах уулзалт болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648018
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: