ТҮЦ-ний худалдагч охин найзуудтайгаа газ үнэрлэж, дэлбэрчээ
2023 оны 6 сарын 13
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-т ахуйн хэрэглээний хий дэлбэрч, хоёр хүн хүнд гэмтсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.
Тодруулбал, тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр, автобусны буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ дотор тус газрын худалдагч 20 настай эмэгтэй найз нарынхаа хамт ахуйн хэрэглээний хий үнэрлэн, мансуурч байжээ. Гэтэл хий дэлбэрч, худалдагч охинтой хамт байсан 22 настай эрэгтэй, 21 настай эмэгтэй нар гэмтжээ.
Цагдаа нар хэргийн газраас эд мөрийн баримт болгож, дөрвөн ширхэг ахуйн хэрэглээний хийн хоосон савыг авч, шинжилгээнд хүргүүлсэн байна.
Харин уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
2
648048
4 эможи
Зочин
2023-06-15 12:09
Ийм болохоор л бүх ТҮЦ-ийг албадан буулгаж үгүй хийх хэрэгтэй.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: