Гадаадад суугаа 200,000 гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардана Гадаадад суугаа 200,000 гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадад суугаа 200,000 гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардана

2023 оны 6 сарын 13

Arslan.mn

08.30 цагт: Удирдлагын академид: “Олон нийтийн гамшгийн эрсдлийг буруулахад чиглэсэн мэдээллээр хангах, гамшгий үед сэтгүүлчид хэрхэн ажиллах” сэдэвт Үндэсний сургалт, семинарыг мэдээллийн МОНЦАМЭ агентлаг зохион байгуулж байна.

09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: “Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023” эхэлж байна. Эхний үйл ажиллагаа болох Дэлхийн банкны бүлгийн гишүүн Тогтвортой банк, санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэл (PCAF), “Голомт” банктай хамтарсан “Уур амьсгалын эрсдлийн удирдлага, Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт болно.

09.30 цагт: Төрийн ордонд: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт болно. НҮБ-ын ерөнхий нарийн бигчийн дарга асан Бан Ги Мун оролцож байна.

10.00 цагт: УИХ-ын Ажлын хэсэг, байнгын болон түр хороод хуралдана.

11.00 цагт: НОБГ-т: Нийслэлийн хэмжээнд үер ус, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлнэ. Утас: 9910-7367.

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Цахим Өртөө” холбоо, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран гадаадад суугаа 200,000 гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардсан #БидТөлөөлүүлэхЭрхтэй аяныг зарлана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648054
0 эможи

keyboard_arrow_up