Төвийн 10 уулзварын гэрлэн дохионы асалтын горимын хугацааг өөрчилж, тохиргоог сайжруулах ТУРШИЛТ хийжээ Төвийн 10 уулзварын гэрлэн дохионы асалтын горимын хугацааг өөрчилж, тохиргоог сайжруулах ТУРШИЛТ хийжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төвийн 10 уулзварын гэрлэн дохионы асалтын горимын хугацааг өөрчилж, тохиргоог сайжруулах ТУРШИЛТ хийжээ

2023 оны 6 сарын 13

Arslan.mn

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III” хамтарсан зохицуулах хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав.

Хурлын эхэнд ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи төсөл хэрэгжиж дуусахад богино хугацаа үлдсэн, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон юм.

Төслийн явцын тайланг ЖАЙКА-гийн төслийн багийн дарга Табата Тоорү танилцуулав. Тэрбээр:

-Сар бүр шатахуун түгээх станцаас дээж авч, хүхрийн агууламжийг шинжилж байна. Мөн нэг жилийн хугацаанд Тэрэлжийн гэр жуулчны баазад сайжруулсан шахмал түлшний загвар төслийн үр дүнг баталгаажуулах шаталтын туршилтыг хийж, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын явуулын станцыг байршуулж, агаарын чанарын агууламжийг хэмжсэн. Түүнчлэн хөдөлгөөний эрчим болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа, ахуйн хэрэглээний гэрийн зуухны ашиглалтын судалгааг хийлээ. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжсэнээр ахуйн зуухнаас ялгарах PM1O-ын агууламжийн эзлэх хувь 62 хувиас 42 хувь болж буурч, хүхэрлэг хийн хэмжээ ихэссэн байна. Иймд хүхэргүйжүүлэх бодисыг сайжруулсан түлштэй хольж, хүхрийг бууруулах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Мөн Улаанбаатар хотын төвийн 10 уулзварын гэрлэн дохионы асалтын горимын хугацааг өөрчилж, тохиргоог сайжруулах туршилт хийсэн. Туршилтын үр дүнг тодорхойлох зорилгоор 2023 оны хоёрдугаар сард эдгээр уулзварт замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа хийж, дөрөвдүгээр сард үр дүнг нэгтгэж, үнэлгээ хийжээ. Туршилтаар дээрх 10 уулзварт өөрчлөлт хийхээс өмнө 574,270 тээврийн хэрэгсэл тоологдсон бол өөрчлөлт хийсний дараа 593,767 болж, уулзвараар нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 19,496-оор нэмэгдэж, хөдөлгөөний урсгал нэмэгдсэн байна.

Түүнчлэн төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хэллээ. Тухайлбал, хүхэр ихтэй дизель түлшийг хэрэглэх тохиолдолд цаашид “Евро-5” дизель хөдөлгүүртэй автобусны хаягдал утаа шүүгч төхөөрөмж эвдэрч, ашиглалтаас гарах, цаашлаад хөдөлгүүр доголдох зэрэг техникийн гэмтэл гарч, шинэ автобус актлагдах магадлалтай. Иймд хүхэр ихтэй дизель түлшний хэрэглээг яаралтай зогсоож, “Евро-5” стандартын түлшний хэрэглээг албажуулах, автобуснуудад түлшний хэрэглээнээс үүдэлтэй эвдрэл, гэмтэл байгаа эсэхийг шалгаж, засварлуулах шаардлагатай байна зэрэг санал хэлж байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Төслийн хугацаанд төлөвлөсөн ажлуудаа хийж дуусгах нь чухал. Мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтрагч байгууллагууд гар бие оролцож, туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллах учиртай” гэдгийг онцлов. Түүнчлэн нийтийн тээвэрт “Евро-5” стандартын  түлш хэрэглэхэд анхаарна гэдгээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648056
0 эможи

Зочин
2023-06-13 10:24
Хотын агаарын бохирдлын хэмжээг Тэрэлжид хэмждэг мөн гайхамшигтай шинжээжид байноо
keyboard_arrow_up