Нийслэлийн хэмжээнд 45 гудамжинд 36 мянга гаруй ам метр талбайн нүхэн эвдрэлийг зассан Нийслэлийн хэмжээнд 45 гудамжинд 36 мянга гаруй ам метр талбайн нүхэн эвдрэлийг зассан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд 45 гудамжинд 36 мянга гаруй ам метр талбайн нүхэн эвдрэлийг зассан

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 12 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80 орчим хувьтай байв. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ онд нийслэлд 1120 төсөл, арга хэмжээ хэрэгжихээс 313 ажил бүрэн хэрэгжиж дууссан, 619 ажил хэвийн үргэлжилж байна. Удааширсан 107, зогссон 81 ажил байгаа юм.

Тэгвэл энэ үеэр Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэлсэн үгэндээ "Хотын гол болон туслах гудамж, замуудад засвар, шинэчлэлийн ажил хийж байна. Энэ хүрээнд 22-ын товчооны чиглэлд 2200 м2 нүхэн эвдрэл засварлах ажлыг хийсэн. Мөн Эмээлт, Хүй 7 худгийн замын нүхэн эвдрэлийг засах ажлыг зургаадугаар сарын 25-нд дуусгахаар ажиллаж байна.

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 45 гудамжинд 36 мянга гаруй метр2 талбайн нүхэн эвдрэлийг засварласан. Гол болон туслах 10 гудамж, замд хэвтээ тэмдэглэгээний ажил хийж байна. Долоодугаар сарын 1-н гэхэд Чингисийн өргөн чөлөө, 22-ын товчооны хэвтээ тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дуусна." хэмээлээ. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648333
0 эможи

Тэнхлэг тохиргоо
2023-06-21 16:43
Сансарын түнелийн өгсөх хэсгийн замын нүхнүүдийг хэзээ нөхөх вэ? Нэг эгнээ замын стандарт хуучнаар байдаг , гэтэл түгжирэлтэй үед 2эгнээгээр явахаас аргагүй болдог юм . Баруун талын өндөгөн тулгуур тияг байс гээд л муудах юм . Замын татвар жил болгон л өгдөгдөө ноён даргаа
keyboard_arrow_up