Нарантуул, таван шард зэрэг дөрвөн байршилд НҮХЭН ГАРЦ барина Нарантуул, таван шард зэрэг дөрвөн байршилд НҮХЭН ГАРЦ барина
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нарантуул, таван шард зэрэг дөрвөн байршилд НҮХЭН ГАРЦ барина

2023 оны 6 сарын 21

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндсэний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад нэн чухал нөлөө үзүүлэх гол гудамж замын сүлжээг нэмэгдүүлэх, олон салаа зам, замын байгууламжийг холбох зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа замын сүлжээг нэмэгдүүлэх ажил болон тэдгээрийн газар чөлөөлөлтөд шаардагдах санхүүжилт болох 187,0 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэхээр болж, 2023 оны төсвийн тодотголд тусгагдсан болно.
Өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр үйлчилж байгаа 996 автобусын 68 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. 2022 онд сургуулийн хүүхдийн 50, их багтаамжийн дизель 224 нийт 274 автобусаар парк шинэчлэлт хийсэн.

2023-2024 онд нийт 810 автобусаар парк шинэчлэлт хийнэ. Үүний дүнд нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлт 100 хувь хийгдэнэ.  

Нийтийн тээврийг чөлөөтэй зорчих боломжийг хангах зорилгоор холбогдох замд чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулан тэмдэг, тэмдэглэгээ тавих, хайс хашлага байрлуулах, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.  Тухайлбал, 2023 оны зургадугаар сард Энхтайваны өргөн чөлөө 18,3 км авто замыг чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулан тэмдэг, тэмдэглэгээ, хашлага байршуулсан бол ирэх сард Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, наймдугаар сард Долоон буудлын зам, Энэбишийн өргөн чөлөөг нийтийн тээврийн автобусны чиглэлд чөлөөлөхөөр төлөвлөөд байна.

“Нүхэн гарц” төслийн хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц барьж байгуулна.  Үүнд:

  1. Таван шарын төмөр замын гарам орчмын
  2. Геологийн төв лабораторийн уулзвар орчмын
  3. Гермес худалдааны төв орчмын
  4. Нарантуул худалдааны төвийн уулзварт нүхэн гарц хийнэ.

2023 оны долдугаар сарын 05-нд эхний байршил болох Таван шарын төмөр замын гарам орчмын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 2023 онд хоёр байршлын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэнэ. 2024 оны зургадугаар сард төслийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648355
0 эможи

Зочин
2023-06-22 08:52
ОЛИГТОЙХОН ШИГ ЮМ БАРИАРАЙ СҮХБААТАРАА БАРЬСАНЫЧ ДАРАА ӨӨЛӨХ МУУЛАХ СДА-КУУД ЗАХААС АВААД ЗАМААР НЭГ ХЭЛ АМАА БИЛҮҮДЭЭД СУУЖ БАЙГАА ШҮҮ
Zochin
2023-06-21 20:27
5 shariin tumur zamiin garam deeguur guurtei bolii eoo huduu oron nutag yarmag niseh emeelt orbit tolgoit geed buh chiglel neg zamaar chiheldej bna guur barii yaa
keyboard_arrow_up