Иргэний өгсөн мэдээллийн дагуу эрэн хайж байсан эмэгтэйг олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ
2023 оны 6 сарын 23
Өчигдөр 11:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух газраасаа гарч яваад сураггүй алга болсон 23 настай, иргэн "С"-ийг эрэн хайж байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Түүнийг орой 19:12 цагт Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо "Сутайн буянт" техникийн захын хажууд явж байна хэмээн иргэний өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж олж тогтоон, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
648381
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: