Энхтайваны нүхэн гарц нээгдлээ
2023 оны 7 сарын 10
Нийслэлд үерийн үр дагаврыг арилгах ажил үргэлжилсээр байна. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 60 ажилтан, 16 машин механизмтайгаар Энхтайваны нүхэн гарцны усыг тасралтгүй 78 цаг, Амартүвшин хорооллын усыг 10 цаг соруулж, насост худгийн гарах шугамыг буудуулж онгойлгон, хэвийн ажиллагаанд орууллаа.
Нүхэн гарцаас 19-р хорооллын арын зам хүртэлх замыг даралттай усаар угаасан байна.
Баянмонгол хорооллын нүхэн гарц, Сэлбийн далан дээрх насост худгуудын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, цахилгааны асуудал шийдэгдсэний дараа ажиллахад бэлэн болгожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648884
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: