Нийслэлийн нөхцөл байдал цаашид хүндэрч, гамшигт нөхцөл байдал руу шилжиж магадгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Өнөөдөр нийслэлд үүсээд буй нөхцөл байдал хотын төлөвлөлтийн алдаанаас үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ялангуяа Зайсан, Яармаг орчимд Байгаль орчны үе үеийн сайд нарын олгосон газар олголтын алдаа. Энэ бол миний болон Байгаль орчны сайд хоорондын хувийн асуудал биш. Замбараагүй газар олголт болон тухайн олгосон газарт орон сууц болон оффисын барилга барьснаас үүссэн. Иймээс хуулийн хүрээнд асуудлыг шийдэх хэрэгтэй. Байгаль орчны үе үеийн сайд нарын зөвшөөрлөөр Тэрэлж орчимд газар олгосон. Үерийн нөхцөл байдал үүсэхэд бидний хариуцах асуудал биш хот өөрөө хариуцна гэж зугтдаг.
Улаанбаатар хотын нөхцөл байдал цаашид илүү том хүндрэл, гамшигт нөхцөл байдал руу шилжиж магадгүй. Төлөвлөлт, газар олголтын цаана авлигын асуудал яригдана. Энэ мэтчилэн алдаа дутагдлыг засаж урагшлахгүй бол өмнөх 30 жилийн гаргасан алдаан дээр хот даяараа хий эргэж байна шүү дээ. Өнөөдөр үүсээд буй нөхцөл төлөвлөлтийн алдаа гэдгийг хүлээн зөвшөөрч цааш нь засаж янзлах, хөрөнгө санхүү гаргах асуудлыг иргэн олон нийтэд мэдээлээд явна.
ШУУД: