ШУУРХАЙ: “S'Outlets“ болон “Авлига хороолол“-ыг нураан газрыг нь улсын хамгаалалтад авахаар боллоо
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон албаныхан хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1600 гаруй барилгын талаар, НГЗБА-наас нийслэл дэх үерийн эрсдэлтэй айлуудын байршил, тэднийг нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэсэн газар, үерийн эрсдэлтэй 86 байршлын судалгааны дүн, “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэгвэл “S'Outlets“ болон “Авлига хороолол“-ыг нураан газрыг нь улсын хамгаалалтад авахаар болжээ.
Тодруулбал, үерийн онцгой хамгаалалтын бүсэд байгаа “S Outlets” дэлгүүр, “Aqua garden” буюу Авлига хорооллыг нураан, чөлөөлсөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах Нийслэлийн Засаг даргын захирамж гаргажээ.
Энэ талаар Д.Сумъяабазар “Онцгой хамгаалалтын бүсэд өртсөн нийт 1887 нэгж талбар байна. Голын ай сав газарт баригдсан “Aqua Garden” хороолол, S outlets дэлгүүр, Шунхлай шатахуун түгээх станцыг буулгана. Хуулийн хүрээнд буулгах бүрэн боломжтой. Мөн эдгээр асуудлаар захирамж гаргасан" гэлээ.