“UB Food festival 2023“: Монгол, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Европ хоол, зууш болон кофегоор үйлчилж байна
2023 оны 8 сарын 18
Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй “UB Food festival 2023” арга хэмжээ өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Уг фестивальд монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэдэд таниулах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, зочлох үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба (УБЗАА), Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын тогооч нарын холбоо, Монголын ресторан, зоогийн газрын холбоотой хамтран зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь гурван өдрийн турш урлагийн тоглолт, олон төрлийн тэмцээн уралдаан, хоолны амталгаа, шоу үзүүлбэрүүдээр үргэлжилнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
649838
2 эможи
Номулун Э.
2023-08-19 23:31
23 bish sh dee edit hii
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: