Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбосон зам нь Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг 50 хувь бууруулна Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбосон зам нь Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг 50 хувь бууруулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбосон зам нь Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг 50 хувь бууруулна

2023 оны 8 сарын 21

Arslan.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж буй. Үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил үргэлжилж байна.

ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто зам нь зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Эл замын бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй таван нүхэн гарцын эхний 31.7 метр өргөн, 18.8 метр урт, 5.5 метр өндөр нүхэн гарцын ажлын суурь бэлэн болжээ. Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж буй. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн байна.

Arslan.mn

Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж буй. Мөн хэрэв газар чөлөөлөлт бүрэн дуусвал газар шорооны ажлыг энэ жилдээ 90 хувьд хүргэх боломжтой. Айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас үүдэн бүтээн байгуулалтын ажил удааширч байгааг тус компанийн ерөнхий инженер Б.Нямдагва хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649897
0 эможи

keyboard_arrow_up