Ам, ажлын зөрүү: Албадан нураах шийдвэр гаргасан “Авлига хороолол“ ажлаа үргэлжлүүлж байна, ХОТЫН ДАРГА АА Ам, ажлын зөрүү: Албадан нураах шийдвэр гаргасан “Авлига хороолол“ ажлаа үргэлжлүүлж байна, ХОТЫН ДАРГА АА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ам, ажлын зөрүү: Албадан нураах шийдвэр гаргасан “Авлига хороолол“ ажлаа үргэлжлүүлж байна, ХОТЫН ДАРГА АА

2023 оны 8 сарын 23

Arslan.mn

Энэ сарын 18-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1642 барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгаа, үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх талаар мэдээллийг Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгсөн. 

Тэрбээр Сэлбэ голын дагуу баригдсан “S Outlets”, авлига хороолол буюу “Aqua garden” зэрэг барилгыг албадан буулгаж улсын тусгай хамгаалалтад авахаар болсон талаар захирамжийг уншиж танилцуулсан.

Энэхүү шийдвэрийн талаар Хотын дарга Д.Сумъяабазараас тодруулахад "“S outlet’s”, “Aqua Garden” хорооллын эздийг би танихгүй. Уулзаж байгаагүй. Тиймээс би нөлөөлөлд автахгүй ийм зоригтой байгаа юм ⁉️" гэсэн хариу өгч,  "Хотын дарга "Aqua Garden”-тай одоо энэ хорооллоос хүмүүс байр авахгүй, тийм болохоор буулгах шийдвэр гаргана.  Хохирлыг нь улс хариуцна" гэх мэдээллийг ийнхүү үгүйсгэсэн.

Гэтэл  өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны байдлаар нураах шийдвэр гаргасан "Акуа Гарден"-ы барилгын ажил хэвийн үргэлжилж байна. Тодруулбал, уг барилгын талбайд ажилчид олноор бужигнасан байх бөгөөд хөл хөдөлгөөн ч татраагүй байжээ.  Тиймээс Хотын даргын гагцхүү энэ шийдвэр биелэлээ олж, хэрэгжиж чадах эсэхэд эргэлзэх хүн олон байх нь аргагүй биз.​​​​​​​

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
649937
3 эможи

Зочин
2023-08-25 08:11
Энэ барилгад орсон хөрөнгө ёстой хэнд ямар хамаатай гэж. Олон түмний эд хөрөнгө, амь нас яригдах асуудал юм. Нураахгүй гэвэл , нураах компани технологи байхгүй гэвэл Хятадаас гэрээлж оруулаад нураалга. Бүх зардлыг том толгойтой компаниар төлүүл. Үүнээс болоод ахиад үер бууж хүн үрэгдвэл яах юм. Энэ компаний захирал босгоод ирэх юмуу. Бас л үнэхээр том, өөригөө төр засгаас дээгүүр тавьсан захирал байх шиг бна. Төрийн төмөр нүүр хатуудаа дэндүү хатуу дэндүү хүйтэн бдаг юм шүү захирал гуай.
Худлаа рекламдаад нэмэргүй дээ!!!!Сумьяабазар минь!!!!Чиний хахууль чинь овоо нэмэгдэх шинжтэй!!!!Барина хорино хураана нураана гээд хүн амьтан дарамтлаад байх юм аа!!!!!ж
2023-08-24 14:24
Гэсэр
Zochin
2023-08-22 20:27
Hetsuu l dee ene ih hurungu material.Gehdee shidverees iluu darhan erhtei bolood nurgeljluuleed bariad bgaam bidh Humuus orohgvi baisan ch buudal bolgood ashiglah gsm baihdaa .Nuraahgvi ymar arga gargalgaag nb humuust tailbarlaad vzuuleh heregtei shdee ene barillagin ezen.Ersdel gsrgahgvi talaas nb
Зочин
2023-08-22 11:41
сумка сумтай бас худалч, чадахгүй юмаа баатар царайлж худлаа ярих хэрэггүй л байхгүй юу. бөхчүүдэд төрийн эрх мэдэл өгч болохгүйг монголчууд ойлгосон байгаа. хамгийн мэдлэг боловсролгүй чадваргүй шуналтай хүмүүс, жонхуугаас эхлээд спортын сайд дархан аврага өвгөн, хотын дарга , зарим аймгийн засаг дарга нар гэж шунал гэж бирд болсон явдаг жорлон бөхөнцөрүүд байна, үнэхээр түмний зовлон болсон амьтад юмаа
Зочин
2023-08-22 10:04
Эцсийн мөчид шүүхийн шийдвэр л хүчин төгөлдөр шүү дээ!!! ШШ гараагүй тохиолдолд хотын дарга байтугай ерөнхийлөгч ч нураах эрх байхгүй!!!
keyboard_arrow_up