Б.Очирбат: Камерын хяналтаар өдөртөө улсын дугаарын хязгаарлалттай холбоотой 1800 зөрчил илэрч байна Б.Очирбат: Камерын хяналтаар өдөртөө улсын дугаарын хязгаарлалттай холбоотой 1800 зөрчил илэрч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Очирбат: Камерын хяналтаар өдөртөө улсын дугаарын хязгаарлалттай холбоотой 1800 зөрчил илэрч байна

2023 оны 8 сарын 22

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл өгч байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат "Автобусыг нэгдүгээр эгнээг чөлөөтэй нэвтрүүлэхэд хяналт, шалгалт хийх ажлын төлөвлөгөө баталсан. Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр автомашиныг зогсоохгүй байхад анхаарч ажиллаж, захиргааны арга хэмжээ авна. Мөн уулзвар, гарц нэвтрэхдээ, эгнээ байр эзлэн явахдаа нэлээдгүй зөрчил гаргадаг. Тухайлбал, давхар эргэх, гэрэл дохио зөрчих зэргийг илрүүлж, эзэмшигчийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлж байна.

Камерын хяналтаар өдөртөө улсын дугаарын хязгаарлалттай өдрөө 1600-1800 зөрчил илэрч байна. Үүнийг илрүүлэхээс алба хаагчид биетээр ажиллана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649975
1 эможи

Иргэн
2023-08-22 23:40
Торгуулийн хуудсаа заргалдах хугацаа нь дууссан хойно явуулдагаа болиорой доо!
Иргэн
2023-08-22 22:30
Энэ хязгаарлалтанд дундаж болон ядуу амьдралтай иргэд л Хамгийн их өртөж байгаа.Баячууд олон машинтай юм чинь. Монголын төр гэж иргэдээ татвар торгуулиар л дарамтлах юм даа.Ичихгүй тэрийгээ торгуулиар тэдэн төгрөг оллоо гэж зарлаад л. Хэдэн замын цагдаа нар нь шалгаж байна гэж улам зам түгжрүүлээд л төвөгтэй юм их байх юм даа.Юу гэж л гэгээн цагаан өдөр гэрэлт нарны дор өдрийн цагаар согтуу яваад байх хүн олон байхгүй шд.
keyboard_arrow_up