Б.Очирбат : Есдүгээр сарын 1-4-нд Ромын Папын айлчлалтай холбоотойгоор замын хөдөлгөөнийг хязгаарлана
2023 оны 8 сарын 22
Ромын Пап Францис Монгол Улсад есдүгээр сарын 1-нд айлчлан ирнэ. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах талаар ТЦА-наас мэдээлэл өгөв.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат "Есдүгээр сарын 1-4-ний хооронд Ромын Папын айлчлал хуульд заасны дагуу өндөр зэрэглэлээр зохион байгуулагдана. Айлчлалын үеэр цагдаагийн байгууллагаас хамгаалалт гарна. Мөн тодорхой цагуудад Ромын Папын явах маршрутын дагуу хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэнэ." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
649977
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: