А.Амарбаясгалан: Үер “Agua Garden”-аас болоогүй, барилгын ажил зогсоогүй, зогсоох ч үгүй А.Амарбаясгалан: Үер “Agua Garden”-аас болоогүй, барилгын ажил зогсоогүй, зогсоох ч үгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

А.Амарбаясгалан: Үер “Agua Garden”-аас болоогүй, барилгын ажил зогсоогүй, зогсоох ч үгүй

2023 оны 8 сарын 25

Arslan.mn

Үерийн онцгой хамгаалалтын бүсэд буй S'Outlet, "Авлига хороолол" буюу Aqua Garden хороолол мөн Алтай хотхоны урд байрлах "Шунхлай" ХХК-ийн ШТС зэрэг барилга, байгууламжуудыг Газрын тухай хуулийн дагуу буулгаж, чөлөөлсөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах Засаг даргын захирамж гарсан.

Тэгвэл нураах асуудал яригдаж байгаа “Акуа” орон сууцны хорооллыг барьж буй компанийн эзэн, удирдлагууд мэдээлэл өгч байна.

“Эм энд Жи” констракшны захирал А.Амарбаясгалан: Хотын дарга барилга нураана гэж мэдэгдээд байна.

Манайхаас бусад бүх үерийн далантай газрууд барилга бариад л байгаа. Гол хоёр эрэгтэй байдаг биз дээ. Яагаад голын хойд эрэг дээр журам үйлчлээд, урд талд нь тэгвэл үйлчлээд байгаа юм бэ. 3999 гэрчилгээ байхад нэгэн дээр нь л үйлчлэх юм яриад байгааг ойлгохгүй байна. Үерийн далантай бол онцгой дэглэм тогтоохгүй, 50 метр үйлчлэхгүй гээд хууль чинь байна шүү дээ. Ингээд бусад нь барилга бариад, намайг л барьж болохгүй гэх юм. Бид Усны тухай хууль зөрчөөгүй, тийм байтал зөрчсөн мэтээр гүтгэж байна.

Барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Бид хууль зөрчөөгүй байхад яагаад бид ажлаа зогсоох ёстой гэж. 500 айл захиалгаа өгөөд, мөнгөө төлчихсөн, тэдний 40 тэрбум төгрөг барилгын ажилд хөрөнгө оруулалт болоод орчихсон байхад бид ажлаа яагаад зогсоох юм. Шалгалтын үйл ажиллагаа дуустал барилгын ажлыг зогсооно гэнэ. Шалгалт нь явагдаагүй, бид өөрсдөө ирээд шалгаад өгөөч гээд хандаж байна. Ирж шалгахгүй байна. Хотын даргын нураах захирамж гарсан гэнэ. Үнэхээр гарсан юм уу, би олж хараагүй. Ийм захирамж байгаа юм уу. Байгаа бол би үзмээр байна.

Хамтрагч 4 компани 25 тэрбум төгрөгийн банкны зээлтэй. Сар болгон 450 сая төгрөгийн зээл төлж байна. Үүний ард захиалагч нар байгаа. Энэ хүмүүсийг боддоггүй юм уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650090
2 эможи

keyboard_arrow_up