Дарь-Эхэд үерт өртсөн 280 өрх бүрд таван сая төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ Дарь-Эхэд үерт өртсөн 280 өрх бүрд таван сая төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дарь-Эхэд үерт өртсөн 280 өрх бүрд таван сая төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ

2023 оны 8 сарын 25

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Онцгой Комиссоос Дарь-Эхэд үерт өртсөн өрхүүдэд таван сая төгрөгийн дэмжлэг олгох санал гаргасан. 

Үүнтэй холбоотойгоор тус дүүргийн ИТХ-ын 14 дүгээр ээлжит хуралдаан өнөөдөр болж, үерт өртсөн 280 өрх бүрд таван сая төгрөгийн нэг удаагийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр "280 өрх тус бүрд 5 сая төгрөг олгож байгаа шийдвэр ирээдүйд сайн, муугийн аль нэгээр яригдаж үлдэнэ. Үерийн улмаас өнчирч үлдсэн, өндөр настан эмнэлэгт хэвтэж байхад нь үерт гэр нь урссан, гэх мэт айлаар дамжиж хоног төөрүүлж байгаа иргэд цөөнгүй байна.  иймээс бид дүүргийн ИТХ-ын төлөөгчид газар дээр нь ажиллан шийдвэр гаргасан.Гэхдээ энэ шийдвэрийг гаргахад улс төржилт бус 21,27,29-р хорооны өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бяцхан хүүхдүүдийг бодож хүний анхан шатны хэрэгцээ талаас нь харж шийдвэрлэсэн юм шүү" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650108
0 эможи

Munhuu
2023-08-25 18:47
Aj ahui negj ni yahin beee ai
keyboard_arrow_up