Авлига хорооллын “захиалагчдын хохирол“ гэх 500 тэрбумыг төсвөөс биш өөрөөсөө гаргаарай  Д.Сумъяабазар аа Авлига хорооллын “захиалагчдын хохирол“ гэх 500 тэрбумыг төсвөөс биш өөрөөсөө гаргаарай Д.Сумъяабазар аа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Авлига хорооллын “захиалагчдын хохирол“ гэх 500 тэрбумыг төсвөөс биш өөрөөсөө гаргаарай Д.Сумъяабазар аа

2023 оны 8 сарын 31

Arslan.mn

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 15р хороонд байрлах “Aqua Garden” хотхоны хоёр блок барилгыг албадан нураах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн удирдлагууд тус барилгын эздэд Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ““Акуа гарден”-тай холбоотой иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар бид шийднэ. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ  мэдээж төрийг хохиролгүй болгох ёстой." гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байна.

Харин энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийгмийн сүлжээндээ "Голын голдиролд баригдсан Aqua garden, S'Outlets, Шунхлай ШТС-ыг буулгах ажил өнөөдрөөс эхэллээ. Эрүүл, аюулгүй орчныг нэн яаралтай бүрдүүл гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн захирамж гаргасан. Мэдээж зөвшөөрөл олгосон албан тушаалтан, ААН аль алийг нь хуулийн байгууллага шалгана.  Буруутай этгээдээр гарсан зардал, нөхөн төлбөрийг төлүүлнэ" хэмээн бичжээ. 

Гэтэл "Aqua garden"-д зориулалтыг өөрчилж, барилга барих  зөвшөөрлийг олгосон хүний нэг нь  Д.Сумьяабазар дарга та шүү. Үүнийг доор баримтаар харуулав.  

Товчхондоо, хотын даргын нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа нураах шийдвэр гаргаж сууна.

Та нарын хууль бус үйлдлийн төлөөсийг татвар төлөгч жирийн иргэд үүрдэггүй байгаа шүү.

Хэрвээ буруутай этгээдээр гарсан зардал, нөхөн төлбөрийг төлүүлэх гэж байгаа бол барилга барих зөвшөөрлийг өгсөн буруутны нэг нь өөрөө шүү. Тиймээс  “Aqua garden“-ны “захиалагчдын хохирол“ гэх 500 тэрбумыг төсвөөс биш өөрөөсөө гаргаарай Д.Сумъяабазар аа.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650336
2 эможи

Зочин
2023-08-31 15:50
Орон сууц барих чинь тийм их мөнгө олдог юм уу, хэдэн зуун тэрбум гэнээ
keyboard_arrow_up