Ч.Батзориг: Яармагаас гадна хоёр ч байрлалд автобус явах замын тусгаарлалтыг хийнэ Ч.Батзориг: Яармагаас гадна хоёр ч байрлалд автобус явах замын тусгаарлалтыг хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Батзориг: Яармагаас гадна хоёр ч байрлалд автобус явах замын тусгаарлалтыг хийнэ

2023 оны 9 сарын 11

Arslan.mn

Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар  Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд өнгөрсөн шөнө автобус зорчих хэсгийг тусгаарласан хашлагыг мөргөж эвдэлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Наадамчдын өргөн чөлөө гэхгүйгээр Улаанбаатар хотын гол ба үндсэн 356 км зам дээр зорчих тээврийн хэрэгсэл үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бид нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхээс гадна нийтийн тээврийн зорчих урсгалыг нэмэгдүүлж байна. Үүний нэг нь Наадамчдын өргөн чөлөөнд авсан арга хэмжээ юм. Нийт 7.1 км замд автобус явах замын тусгаарлалтыг хийсэн. Үүний үр дүнгийн талаар эргэж мэдээлэл өгнө. 

Нийтийн тээврийн зорчих урсгалыг нэмэгдүүлэхээ та бүхэнд амлаж байна. Тиймээс нийтийн тээврээр зорчихыг уриалж байна. Шинэ автобус явна. Нийтийн тээврийн зорчих урсгалыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор автозамын урсгалд зорчиж буй иргэд бухимдаад байна. Бид энэ ажлыг үргэлжлүүлнэ. Дараа нь хоёр ч байршилд нийтийн тээврийн зорчих урсгалыг нэмэгдүүлнэ. Бид нийтийн тээврийг 7-10 минут явуулахаар тооцоолсон. Өнөөдөр оройноос автобусаар зорчиж буй иргэдээс судалгаа авна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650687
0 эможи

keyboard_arrow_up