Шинэ автобуснуудаа “эвдрэл гарах үед нөхөж гаргах зориулалттай“ гэж маршрутад гаргадаггүй байжээ Шинэ автобуснуудаа “эвдрэл гарах үед нөхөж гаргах зориулалттай“ гэж маршрутад гаргадаггүй байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ автобуснуудаа “эвдрэл гарах үед нөхөж гаргах зориулалттай“ гэж маршрутад гаргадаггүй байжээ

2023 оны 9 сарын 14

Arslan.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн Ж.Сүхбаатар ярьсан.

Тодруулбал, тэрбээр "Улаанбаатар хотод хоёр шаттайгаар автобусны парк шинэчлэл явуулах ба эхний шат нь болох 414 ширхэг автобус орж ирсэн. Одоо 810 ширхэг шинэ автобус оруулж ирнэ. 9 дүгээр сарын 1-н гэхэд үйлчилгээнд гарна.  Өнөөдөр ашиглагдаж байгаа 1240 нийтийн тээврийн хэрэгслийн 85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хугацаа нь дуусчихсан." гэж байсан.

Гэтэл нийтийн тээврийн газрууд парк шинэчлэлээр ирсэн шинэ автобуснуудаа  "эвдрэл гарах үед нөхөж гаргах зориулалттай" гэж  маршрутад гаргадаггүй байжээ. 

Энэ талаар Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Энэ талаар тодрууллаа. Үйлчилгээнд явж байгаа автобуснуудаас эвдрэл гарах, саатвал нөхөж гаргах зориулалттай нөөцөнд байдаг гэсэн тайлбар хэлж байна" хэмээжээ.

Гэтэл өнөөдөр Яармаг хэсэгт нийтийн тээврийн хүрэлцээ муугаас иргэд бүтэн нэг цаг автобусны буудал дээр зогсож байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650815
1 эможи

keyboard_arrow_up