ШИЛЭН : Ж.Алдаржавхлан дарга нэг сарын хугацаанд төсвийн 102 сая төгрөгийг “ГАДААД ТОМИЛОЛТ“ нэрийдлээр зарцуулжээ ШИЛЭН : Ж.Алдаржавхлан дарга нэг сарын хугацаанд төсвийн 102 сая төгрөгийг “ГАДААД ТОМИЛОЛТ“ нэрийдлээр зарцуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ШИЛЭН : Ж.Алдаржавхлан дарга нэг сарын хугацаанд төсвийн 102 сая төгрөгийг “ГАДААД ТОМИЛОЛТ“ нэрийдлээр зарцуулжээ

2023 оны 9 сарын 18

Arslan.mn

Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар "ШИЛЭН ДАНС"-наас мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.  Энэ удаад нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын  шилэн дансны мэдээллийг хүргэж байна. Тус дүүргийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн сангаас ХОЁР ТЭРБУМ 400 сая гаруй төгрөгийн санхүүжилт авчээ.

Тухайлбал, үүнээс ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нэг сарын хугацаанд 102 сая төгрөгийг "ГАДААД ТОМИЛОЛТ" нэрийдлээр захиран зарцуулжээ.

Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар "Томилолт, зочны зардал"-д 224,124,000 сая төгрөг төсөвлөснөөс 102 сая төгрөгийг зарцуулсан байна.

Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл, яг ямар томилолтод зарцуулсан талаар  мэдээллийг оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл шилэн данс хөтлөлт дутуу хийгдэж байна гэсэн үг юм. 

Товчхондоо,  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж байгаа наад захын жишээ нь энэ. Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтныг ажил үүргээс нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн билээ. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
3
650938
11 эможи

Irgen
2023-09-19 14:42
ATG ene shalgaach ee ene humuus chin terbumtanuud bolood bhiin
keyboard_arrow_up