Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2023 оны 9 сарын 19
НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу есдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Та бүхэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад очиж мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдон иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650958
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: