“ҮРГҮЙ ЗАРДАЛ“: Улаанбаатар хотын анхны шав тавьсан газарт ХҮНДЭТГЭЛ үзүүлжээ “ҮРГҮЙ ЗАРДАЛ“: Улаанбаатар хотын анхны шав тавьсан газарт ХҮНДЭТГЭЛ үзүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ҮРГҮЙ ЗАРДАЛ“: Улаанбаатар хотын анхны шав тавьсан газарт ХҮНДЭТГЭЛ үзүүлжээ

2023 оны 9 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ой ирэх аравдугаар сарын 29-нд тохионо. Түүхт ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын төлөөлөгч нар хийгээд Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлагууд тус хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна.

Ер нь хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай байгаа ч Хотын болон орон нутгийн удирдлагууд үргүй зардал гаргаж, mөсвийн мөнгийг ингэж зарцуулмааргүй байна гэдгийг хэлэх ч хүн олон биз.

1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахь сэвлэгийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордонг байгуулсан түүхтэй. Тус ордонг одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг. Уг түүхэн газар 1999 онд Гэрэлт хөшөө босгосон бөгөөд жил бүрийн намар ийнхүү хүндэтгэл үзүүлдэг аж.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651045
0 эможи

keyboard_arrow_up