ТАНИЛЦ: Хууль бусаар эмнэлгийн газарт халдсан “Соргог Баян Далай“ компани ТАНИЛЦ: Хууль бусаар эмнэлгийн газарт халдсан “Соргог Баян Далай“ компани
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Хууль бусаар эмнэлгийн газарт халдсан “Соргог Баян Далай“ компани

2023 оны 9 сарын 21

Arslan.mn

ГССҮТ-ийн газарт "Шүүт" хотхоны барилгын компани хууль бусаар халдсан хэрэг гарсан.

Тодруулбал, өчигдөр "Соргог баян далай" ХХК-ийн "Шүүт" хотхоны барилгыг барихад саад болж буй цахилгаан болон сангийн шугам хоолойг шилжүүлэх нэрийдлээр шөнө оройн цагаар төрийн байгууллага болох Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн газарт хууль бусаар халдсан үйлдэл гаргажээ.

Тэгвэл тус оршин суугчид эсэргүүцэх тусам барилга барих гэж зүтгэдэг  "Соргог баян далай" ХХК-ийн талаар мэдээллийг хүргэж байна.

Оpendatalab.mn шалгаж үзэхэд тус компани нь 2015 оны 07 дугаар 24-ны өдөр байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд захирал нь 3 удаа солигдсон байна.  Одоогийн захирлаар Гунаажавын Өнөр ажилладаг байна.

Тус компаний талаар судлан үзэхэд,  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2020 онд ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдадаа зориулж  фитнесс төвийг байгуулахад  хамтран ажилласан байжээ.

ГССҮТ-ийн ойр орчимд энэ мэт орон сууцны барилгууд замбараагүй шахаж барьснаас орц гарцгүй шахуу болсон. Яарч сандарсан үед замын бөглөрөл үүсч, өвчтөнүүд хугацаа алдах, ачаалал нэмэгдэх зэрэг төвөгтэй байдал байнга үүсдэг. Гэтэл ийм газарт хотхон барих зөвшөөрөл өгсөн, барилгын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрсөн АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?

Бид энэ талаар удахгүй мэдээлэх болно.

Arslan.mn

 

Arslan.mn

Зургийг Tuya Tsatsral

Зургийг Tuya Tsatsral

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
651052
1 эможи

keyboard_arrow_up