34 настай иргэн Тэрэлж голд живж, амь насаа алджээ
2023 оны 9 сарын 25
Налайх дүүргийн нэгдүгээр хороо “Өндөөгийн гарам" гэдэг газар 4 хүн зугаалж явснаас иргэн М нь “Тэрэлж” голын усанд ороод живсэн гэсэн дуудлагыг есдүгээр сарын 20-ны өдрийн 18:35 цагт ОБГ хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид есдүгээр сарын 24-ний өдрийн 11:00 цагаас тус дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч иргэн М /34 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 15:28 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Бөөгийн-Урц” гэдэг газар, “Тэрэлж” голын эргээс 2 метр зайтай усны мандал дээрээс цогцсыг олж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651180
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: