Сонгинохайрхан дүүрэг архины хамааралтай иргэдэд чиглэсэн “ЗОРИЛТОТ ХҮН-ЗОРИЛТОТ ӨРХ” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ Сонгинохайрхан дүүрэг архины хамааралтай иргэдэд чиглэсэн “ЗОРИЛТОТ ХҮН-ЗОРИЛТОТ ӨРХ” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 11, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэг архины хамааралтай иргэдэд чиглэсэн “ЗОРИЛТОТ ХҮН-ЗОРИЛТОТ ӨРХ” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

2023 оны 9 сарын 27

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЗОРИЛТОТ ХҮН-ЗОРИЛТОТ ӨРХ” тусгай арга хэмжээг өнөөдөр /2023.09.27/ эхлүүллээ.

Энэхүү нэгдсэн арга хэмжээг СХД-ийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус дүүргийн цагдаагийн газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хороодын хамтарсан баг, Нийгмийн хамгааллын тусгай төв болон Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна. 

Уг арга хэмжээ нь дүүргийн нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг гэмт зан үйлээс татгалзуулах, хохирогчийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбон зуучлах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  архины хамааралтай иргэдэд чиглэсэн нөлөөллийн зорилтот арга хэмжээг зохион байгуулахаас гадна  иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хандлага, үйлдэлд уриалах зорилготой юм.

"Архины хамааралтай 200 орчим иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулж байна"

Arslan.mn

Энэ талаар  СХД-ийн ИТХ дарга Б.Хуягбаатар “ Манай дүүрэг өнгөрсөн жил ХЗДХЯ, ХНХЯ-тай хамтран архины хамааралтай иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх "Итгэл" төслийг  амжилттай хэрэгжүүлсэн.  

Өнөөдрөөс “Зорилтот хүн-Зорилтот өрх” нэгдсэн арга хэмжээг  дүүргийн хэмжээнд  хоёр сарын хугацаанд зохион байгуулахаар эхлүүлж байна. Эхний ээлжинд архины хамааралтай 200 орчим иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулж байна. Үүний дараагаар шаардлагатай архинаас гаргах эмчилгээнд хамруулах, ажлын байртай болгох зэрэг олон ажлууд хийгдэнэ. 

Архины хамааралтай иргэдийн дунд  гэр оронтой ч хүн бий, гэр оронгүй ч хүн бий. Тиймээс хамгийн эхэнд зорилтот бүлгийн иргэдийг нийгэмжүүлэх ажлыг хийнэ. Энэ ажлыг ганцхан байгууллага хийх боломжгүй учраас төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хийж байж үр дүнд хүрнэ.

Төслийн хүрээнд архины зөв хэрэглээг бий болгох, нийгэмд зөв мессежийг өгөх ажлууд хийгдэхээс гадна  гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр олон сургалт, судалгаа ажлууд давхар хийгдэх юм. 

СХД сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Цагдаа, шүүх, прокурорын байгууллагуудаас гаргасан судалгааны үр дүнд үндэслэн,  маш олон  ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

“Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэнэ” гэдэг ганц тусгай чиг үүргийн байгууллагын ажил биш,  урьдчилан сэргийлэх ажил хамгийн чухал нь байдаг учраас ГХУСАЗСЗ-өөс хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр олон ажлыг санаачилж зохион байгуулан ажиллаж байна." гэв.

"Нэгдсэн арга хэмжээний үр дүнд  гэр бүл, хүүхдийн эрх, хамгааллын орчин сайжирч, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэл буурна"

Arslan.mn

СХД-ийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр:   

Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд архинаас  хамааралтай гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж байгаа. 

Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр ИТХ, ГХУСАЗСЗ, дүүргийн  цагдаагийн газар, хорооны хэсгийн байцаагч цагдаа, мөн энэ хамтарсан багт орсон  хорооны засаг дарга, нийгмийн ажилтан , олон нийтийн цагдаа нар  хамтран ажиллаж байна. 

Сайн дурын үндсэн дээр  архинаас гаргах эмчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд их байдаг. Тиймээс мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагууд  хамтран зорилтот бүлэг буюу архины хамааралтай 200 орчим иргэдийг бүртгэж, мөн давхар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийгдэж байна. 

Бүртгэлийн дагуу хороодын хамтарсан багт хүмүүсийг хүлээлгэн өгнө. 

Хамтарсан баг ажиллаж, сайн дурын үндсэн дээр  эмчилгээнд хамрагдахыг хүссэн хүмүүсийг эмч, сувилагчдын хяналтын дор хордлого тайлах эмчилгээнд хамруулахаар болж байна. 

Нэгдсэн арга хэмжээний үр дүнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, гэр бүл, хүүхдийн эрх, хамгааллын орчин сайжирч, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэл буурна гэж үзэж байна.

Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байсан "Намайг алгас" нөлөөллийн аяны үргэлжлэл "Та-татгалз" нэгдсэн арга хэмжээг илүү хүн рүүгээ чиглүүлэх ажлыг зохион байгуулж байгаараа онцлогтой” гэв. 

" 200 орчим  орон гэргүй иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо болон  сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгт хамруулж байна"

Arslan.mn

СХД-ийн Улаан загалмайн хорооны ахлах арга зүйч Б.Мөнхзаяа:

“ЗОРИЛТОТ ХҮН-ЗОРИЛТОТ ӨРХ” тусгай арга хэмжээний хүрээнд архины хамааралтай хүмүүс, тэдний гэр бүлийн гишүүдэд сургалт зохион байгуулан, ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх  ажлуудыг хийгдэнэ. 

Нэгдсэн арга хэмжээг Улаан загалмайн хороо дэмжин, хамтран ажиллаж байна.  Энэ хүрээнд тус дүүргийн 200 орчим  орон гэргүй иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо болон  сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгт хамрууллаа. 

Улаан загалмайн хороо нь Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэ төслийн хүрээнд 2017 оноос хойш Улаанбаатар хотын гэр оронгүй иргэдэд чиглэсэн сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг  үзлэгийг  зохион байгуулан ажиллаж байна.

Arslan.mn

СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Хөхөө:

Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс энэ оны дөрөвдүгээр сараас  эхлэн төрийн бус байгууллагуудтай хамтран архины хамааралтай иргэдрүү  чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Ажил эхлэхээс өмнө  бүх хороонуудад судалгаа явуулан, архины хамааралтай хүмүүсийн  гэр бүлийн гишүүдэд чиглэсэн сургалтуудыг хийсэн. Үүний үр дүнд таван иргэн архинаас гарсан.

Мөн энэ сараас эхлэн  их дээд сургуулиуд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулж байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651246
3 эможи

keyboard_arrow_up