ОСНААУГ өвөлжилтийн бэлтгэл хангах засвараар 8 байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байна ОСНААУГ өвөлжилтийн бэлтгэл хангах засвараар 8 байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ өвөлжилтийн бэлтгэл хангах засвараар 8 байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байна

2023 оны 9 сарын 29

Arslan.mn

Өчигдөр (2023.09.27) Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа харьяа инженер, хангамжийн чиг үүргийн байгууллагууд болон Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн газрын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд төлөвлөсөн 658 төсөл, арга хэмжээний биелэлтийн явцыг танилцуулж, нийслэлийн хөрөнгөөр хийсэн энэ зуны их, урсгал засварын 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, шинээр татах ажил 100 хувь, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдэж буй ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугамын өргөтгөл, шинэчлэл 97.8 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцолж, эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн юм.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хувьд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах засвараар найман байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр төлөвлөсөн 4 байршлын 1410 метр шугам, сүлжээг шинэчлэх ажил 71.2 хувьтай явагдаж байна. Үүнээс:

  • БГД-ийн 14 дүгээр хороо, УДД-96 дугаар төвийн харьяа 15 дугаар байрнаас 16, 17 дугаар байр хүртэлх 5 хос шугам шинэчлэн солих ажил 100 хувь
  • СБД-ийн 9 дүгээр хороо, УДД-154 дүгээр төвийн 2-р хэлхээний халаалтын 150 мм диаметр шугамыг 250 мм диаметр болгон өргөтгөн шинэчлэх ажил 90 хувь
  • ЧД-ийн 6 дугаар хороо, УДД-49 дүгээр төвийн харьяа 40-р байрны худгаас 42-р байрны худаг хүртэл халаалт, хэрэгцээний халуун хүйтэн усны 5 хос шугамыг өргөтгөн шинэчлэх ажил 95 хувийн гүйцэтгэлтэй.
  • СХД-ийн 19-р хороо, УДД-132 дугаар төвийн харьяа 10-58 дугаар байрны гаргалгаанаас 1-58 дугаар байрны оруулга хүртэл халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн ус усны 5 хос шугамыг шинэчлэн солих ажилд дахин тендер зарласан байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулсан 5 ажлаас:

  • Баянгол дүүргийн 2 дугаар хороо 26, 27 дугаар байруудыг буулгаж, дахин барилгажуулах төслийн хүрээнд шинээр барих 16 давхар барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил 70 хувь
  • Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо УДД-10 дугаар төвийн 1-р хэлхээний гадна дулааны шугам сүлжээг шинээр холбох ажил 100 хувь
  • УДД-10 дугаар төвийн халуун усны шугам өргөтгөх ажил 80 хувь
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Туул” тосгоны 1, 3, 5 дугаар байрны гадна шугамын засвар 95 хувь
  • Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо 112 дугаар цэцэрлэгийн сантехникийн засварын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

ОСНААУГ-ын өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний их засвар 95 хувь, урсгал засвар 96,6 хувь, явган хүний зам дээрх түвшин тааруулах ажил 100 хувийн биелэлттэй байна. Энэ сард гэхэд байнга гэмтэл гардаг (2022 онд 5 удаа ) Баруун түгээх төвийн харьяа УДД-98 дугаар төвийн үндсэн төв магистраль 1.1 км шугамыг шинэчлэн сольж, Баянгол дүүргийн 34-р хороо 6-р бичил хорооллын иргэдийг 10-15 жил ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүллээ. Үлдсэн засварын ажлуудыг аравдугаар сарын 1 гэхэд 100 хувь дуусгана гэж ОСНААУГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651289
0 эможи

keyboard_arrow_up