Хотын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн дарга Д.Батзориг төсвийн 6 саяар “Irish pub“-д  хуулийн төслийн хэлэлцүүлэг хийжээ  Хотын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн дарга Д.Батзориг төсвийн 6 саяар “Irish pub“-д  хуулийн төслийн хэлэлцүүлэг хийжээ 
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хотын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн дарга Д.Батзориг төсвийн 6 саяар “Irish pub“-д  хуулийн төслийн хэлэлцүүлэг хийжээ 

2023 оны 10 сарын 10

Arslan.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг төсвийн 6 сая төгрөгөөр "Irish pub"-д хуулийн төслийн хэлэлцүүлэг хийжээ.

Тодруулбал, 2023.07.04-ны өдөр "ГРАНДХААН АЙРИШ ПАБ"-д 6 сая төгрөгийг хуулийн төслийн хэлэлцүүлгийн төлбөр гэж шилжүүлжээ.

Мөн төсвийн мөнгөнөөс  "хуулийн зөвлөх үйлчилгээний төлбөр" гэх нэрийдлээр 970 сая Дүүжин тээврийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээний заалны түрээс нэрийдлээр 12 сая төгрөг зарцуулжээ.

Тухайлбал: 

  • 2023-07-04-нд: "ГРАНДХААН АЙРИШ ПАБ"-д хуулийн төслийн хэлэлцүүлэгийн төлбөрт- 6,089,580.00 ₮
  • 2023-03-06 -нд: "Ай Си Ти групп" ХК-388,000,000.00 ₮    
  • 2023-04-18-нд:  "Ай Си Ти групп" ХК-Замын хөдөлгөөний хураамж зорчилтыг хянах зөвлөх үйлчилгээний 2 дахь төлбөр- 388,000,000.00 ₮     
  • 2023-08-22-нд: "Ай Си Ти групп" ХК Замын хөдөлгөөний хураамж, зорчилтыг хянах системийг цахимжуулах техник туслалцааны зөвлөх үйлчилгээний ажил -194,000,000.00 ₮
  • 2023-05-18-нд:  Брэйнсторм ХХК- Дүүжин Тээврийн видео шторк-7,000,000.00 ₮
  • 2023-04-28-нд: "ТРИДОТ КРЕАТИВ ПАРТНЕРС" ХХК -д  BRT төслийн видео хийх- 7,700,000.00 ₮    
  • 2023-04-28-нд: Дүүжин тээврийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээний заалны түрээс-  12,429,907.00 ₮

Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл, ямар зориулалтаар хоол авсан, ямар видео шторк хийлгэсэн, 12 саяын түрээстэй ямар заалыг түрээслэн авсан  талаар мэдээллийг оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл шилэн данс хөтлөлт дутуу буюу нууцж байна гэсэн үг.

Товчхондоо, Хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж байгаа наад захын жишээ нь энэ.

Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухай хууийг зөрчсөн албан тушаалтныг ажил үүргээс нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн билээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
651500
4 эможи

Зочин
2023-10-10 13:08
Нам дагасан өлөн суганы үснүүд ингэж болж байна уу Оюунэрдэнэ гуай
enhee
2023-10-10 10:10
tumur zamaa tuw aimagruu nuulgesei achaanii galt tereg l ywha bolichihwol tugjrelgui shahuu l bolno doo
keyboard_arrow_up