Гарцан дээр ухарч байхдаа хүн мөргөсөн жолоочийг уучлалт гуйсан гээд 20 мянгаар ТОРГОЖЭЭ
2023 оны 10 сарын 12
Энэ сарын 11-ний өдөр Гурван гал худалдааны төвийн замын гарцаар гарч явсан иргэнийг машин мөргөсөн осол гарсан.
Тодруулбал, иргэн Т-ыг замын гарцаар гарах үед хар өнгийн приус маркийн машин ухарч мөргөжээ. Машин мөргаж гэмтсэн иргэн цагдаа дуудсан байна.
Цагдаа 103 дуудаарай гэсэн ч гар нь хугарах, бяцрах хэмжээний гэмтэл аваагүй тул эмнэлгийн тусламж авах хүсэлт гаргаагүй байна. Тиймээс гарцан дээр ухарч байхдаа хүн мөргөсөн жолоочийг уучлалт гуйсан гээд 20 мянгаар ТОРГОЖЭЭ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651686
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: