АТГ-т шалгагдаж эхэлсэн барилгын Улсын комиссын дарга С.Төмөрдулам 2.5 тэрбумын орон сууцтай АТГ-т шалгагдаж эхэлсэн барилгын Улсын комиссын дарга С.Төмөрдулам 2.5 тэрбумын орон сууцтай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-т шалгагдаж эхэлсэн барилгын Улсын комиссын дарга С.Төмөрдулам 2.5 тэрбумын орон сууцтай

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламыг АТГ-аас шалгаж, байцаалт авсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, түүнийг хууль бусаар газар олгох асуудалд холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. 

Эх сурвалжийн мэдээллээр “Авлига” хороолол гэж нэрлэгддэг “Аука гарден” хотхонд олгосон зөвшөөрөлтэй холбоотойгоор дээрх асуудал хариуцсан хэд, хэдэн хүнийг байцааж байгаа аж.

С.Төмөрдуламын хувьд  2019 оноос хойш Хотын стандарт, хяналтын газрын дарга буюу Улсын комиссын даргаар ажиллаж байна. Ингээд түүнийг ХОМ-ийг танилцуулъя.

Тэрээр 2.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, таван авто зогсоолтой, үйлчилгээний зориулалттай нэг барилга эзэмшдэг.

600 саяар үнэлэгдэх Lexus-470, Lexus-570, Lexus RX-350 маркийн гурван жийп автомашин эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Мөн 530 сая төгрөгийн газартай бөгөөд  245 сая төгрөгийн хадгаламжтай.

Түүний хоёр орон сууцны нэг нь нийслэлийн хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн хотхонд тооцогддог Хан-Уул дүүргийн 15-р хорооны “Жапан таун” хотхонд байдаг аж.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
651876
2 эможи

123
2023-10-19 13:04
Стандарт бол тодорхой амар ш ддээ ... алдаа гаргах ямар ч боломжгүй... Харин энэ бүсгүй тээг татгалзах арга болгон өөртөө ашигтай эргүүлж чадажээ... Хориход үлдсэн амьдралаа мөнгө олох гэж зовохгүй амар тайван үддээ...
dansran
2023-10-17 23:35
jiriin irgend 0.7 ga oldohgui bhd ene darga nar heden arav buur 100 ga.r n ezemsheed bdg n ymar nachirtai ym be ?
О
2023-10-17 17:12
Харах царайны өлийсөн гуйлгачин л бна ш тэй.Ийм өлөн шуналтай мөнгөний бараа хараагүй арчаагүй хөдөлмөр мэдэхгүй хог шаар новшнуудыг ийм ажилд томилохоор тэгэж бгаан.одоо тэр хөрөнгө орон сууц бүгдийг нь хурааж улсын орлого болгоод гудманд хөөгөөд гаргаачээ даварчихсан янхануудыг харваас янхан царайтай өлөн новш бна
Зочин
2023-10-17 16:49
Хорьж шалгах хэрэгтэй
Зочин
2023-10-17 16:49
ийм байхад төрийн албан хаагч нар шудраг төр цэвэр байгаа гэж хэн итгэх вэ
keyboard_arrow_up