Нийслэлийн АЖГ-ын дарга Д.Батсүх татвар төлөгчдийн 46 саяар Хятадын ТикТокчидийг авчирчээ Нийслэлийн АЖГ-ын дарга Д.Батсүх татвар төлөгчдийн 46 саяар Хятадын ТикТокчидийг авчирчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн АЖГ-ын дарга Д.Батсүх татвар төлөгчдийн 46 саяар Хятадын ТикТокчидийг авчирчээ

2023 оны 10 сарын 18

Arslan.mn

Өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх татвар төлөгчдийн буюу төсвийн  46 сая төгрөгөөр Хятадын ТикТокчидийг авчирчээ.  Харин ирсэн ТикТокчид Улаанбаатар хотыг  алдаршуулах клип хийхэд  батлагдсан төсвийн 13 сая нь  зарцуулсан талаар мэдээллийг alim.mn сайтад мэдээлсэн.

Тэгвэл бид Нийслэлийн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын  2023 оны  шилэн дансны мэдээллийг шалгаж үзэхэд есдүгээр сарын зарлагын мөнгөн гүйлгээнд тухайн зарцуулалтын талаар нэг ч мэдээлэл, баримт оруулаагүй бөгөөд ийнхүү нууцалжээ.

Харин өнгөрсөн 8,9 дүгээр саруудад  сээр цохих тэмцээний тайз, хөгжим түрээс, гадаад зочдын орчуулагч, хоол, тээврийн зардал,  Улаанбаатар үдэш дууны клип зураг авалт урьдчилгаа,  лед дэлгэц, хөгжим түрээс зэрэг ажлуудад төсвийн  350 гаруй сая төгрөгийг зарцуулжээ.

Тухайлбал, 8 дугаар сард 160 сая төгрөг, 9 дүгээр сард 181 сая гаруй төгрөг зарцуулжээ. 

Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл, ямар зориулалтаар энэ их мөнгийг хоёр сарын хугацаанд зарцуулсан  талаар баримт, тайлбар мэдээлэл байхгүй байна.  Өөрөөр хэлбэл шилэн данс хөтлөлт дутуу хийгдэж байна гэсэн үг юм. 

Жишээ нь, Хятадын ТикТокчидийг авчирсан зэрэг зарим үйл ажиллагаануудын зарцуулалтын мэдээллийг огт тусгаагүй байна.

Угтаа бол Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хувьд төсвийн мөнгөөр авч байгаа үйлчилгээний болгоноор төлбөрийн даалгавар, гэрээ, гэрээ дүгнэсэн акт, яг ямар үйл ажиллагаанд гүйлгээ хийсэн нь тодорхой байх ёстой. 

Товчхондоо, Д.Батсүх дарга Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж байгаа наад захын жишээ нь энэ.

Манай төрийн өмчит байгууллагууд тоо биччихээд л хуулиа хэрэгжүүлсэн дүр эсгэдэг болсон. “Батлагдсан төсвийн дагуу” гэдэг тайлбар, агуулга огт байх ёсгүй. Ийм маягаар худалдан авалтаа нууж байна гэсэн үг. Зарцуулалтаа нуух шалтгаан байгаа гэсэн үг” гэсэн юм.

Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтныг ажил үүргээс нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн гэдгээ Д.Батсүх дарга мэдмээр л юм.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651883
0 эможи

keyboard_arrow_up