Х.Нямбаатар: Зөвшөөрөл олгогдсон байгаа 1,500 гаруй барилгажилтын ажлыг ЦАРЦААНА Х.Нямбаатар: Зөвшөөрөл олгогдсон байгаа 1,500 гаруй барилгажилтын ажлыг ЦАРЦААНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Зөвшөөрөл олгогдсон байгаа 1,500 гаруй барилгажилтын ажлыг ЦАРЦААНА

2023 оны 10 сарын 18

Хотын дарга Х.Нямбаатар Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах болон Хотын барилгажилтын талаар мэдээлэл өглөө. ​​​​​​

Тэрээр "Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга, байгууламж барих явдлыг хязгаарлахаар хуулийн төсөлд оруулж байна. 2000-аад оноос хойш гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр тодорхой ажлууд хийсэн. Сэлбэ голын орчим, Натур худалдааны төвийн орчмын орон сууцны барилгууд хамгийн төлөвлөлтгүй, Яармагийн дэнж орчмын орон сууцны хороолол ерөнхий төлөвлөгөө болон хотын стандартгүйгээр бетонон ширэнгийг үүсгэлээ.

Сүхбаатарын талбайгаас 800 метрийн зайд байгаа Дөлгөөн нуур орчмыг бетонон ширэнгэ болгоод алдаж байна. Төлөвлөлтгүй барилгажилт Дэнжийн мянга руу үргэлжлэх нь. Тиймээс цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө түүнд нийцсэн орон сууцны стандарт, нормыг тогтоож, одоо архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлүүлэх зөвшөөрөл олгогдоод байгаа 1,500 гаруй нэгж талбар барилгажилтын ажлыг царцаах, хотын стандарт бүхий өөр газар руу шилжүүлэх зохицуулалтыг хийхээр хуулийн төсөлд оруулж байна" гэлээ. 

Мөн үргэлжлүүлэн "Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа. Гэвч өдөр тутам нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжаар зуслангийн болон амины зориулалтаар олгож байгаа 0.07, 0.04 га газар олгож байгаа явдлыг хуулиар бүрмөсөн зогсоохоор шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг дарга, Тамгын газар, Газрын алба газар олгох эрхгүй болно. Энэ нь нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хамаарна.

Захын гурав буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт газар олгох ажил цаашид үргэлжилнэ. Тодруулбал, захын гурван дүүрэгт тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохицуулах, хүнсний хангамжийн зориулалтаар газар олгоно. 

Харин Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Газрын албад газар олгох эрхгүй болохоор хуулийн төсөлд тусгасан.

Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд л газар олгоно.

  1. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд
  2. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх зорилгоор
  3. Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олгоно
  4. Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олголт
  5. Царцаагдсан барилгад урд олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах холбоотой таван төрөлд газар олгох зохицуулалтыг оруулж байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651927
0 эможи

keyboard_arrow_up